Бидний тухай
1993 онд М-Си-Эс Группийн ууган компани болж байгуулагдсан.
М Си Эс Интернэйшнл ХХК нь өнөөдөр үндэсний тэргүүлэх инженерингийн компани болон өргөжсөн байна. Бид орчин үеийн технологи, цогц шийдэлд төвлөрөн, эрчим хүч болон дэд бүтцийн салбарын өөрчлөлт, шинэчлэлд идэвхтэй оролцож, Монгол Улсын хөгжил, инновацид хувь нэмрээ оруулсаар байна.
Эрхэм зорилго
Дэлхийн инженерингийн хөгжлийг Монголд
Алсын хараа
Бид инженерингийн оновчтой шийдэл, төслийн удирдлага, ашиглалт үйлчилгээ, шилдэг технологи, инновацийн үр өгөөжийг харилцагч нартаа бий болгоно.
Үнэт зүйл
Санал санаачилга
Өөриймсөг үзэл
Үнэнч шударга зарчим
Багийн сэтгэлгээ
Тогтвортой хөгжлийн зарчим
Мэргэшсэн өндөр чадавх
Манлайлал
Санал санаачилга
Хөгжүүлэх, сайжруулах, асуудлыг шийдвэрлэх бүтээлч шийдэл, санал санаачилгыг байнга гаргадаг
Компанийн бүтэц
1993 - 2004
Бидний эхлэл
1993
М-Си-Эс Группийн ууган компани болох М Си Эс Интернэйшнл ХХК байгуулагдаж, зөвлөх үйлчилгээ үзүүлж эхэлсэн.
1997
М Си Эс Интернэйшнл ХХК-ийн Эрчим хүчний газар байгуулагдсан.
2003
Шинэ техник, технологи, тоног төхөөрөмж таниулах, сурталчлах Эрчим технологийн төв байгуулагдсан.
2004
Цахилгаан дамжуулах, хангах үйлчилгээний Эрчим сүлжээ ХХК байгуулагдсан.
2005 - 2013
Бидний тэлэлт
2006 - 2007
Оюу толгой уурхайн ажилчдын кэмпийн цахилгаан хуваарилах сүлжээ байгуулах, механик угсралтын ажил төслийг амжилттай хэрэгжүүлсэн.
2007
Монголын хамгийн том усан цахилгаан станц болох Тайшир-Завхан голын усан цахилгаан станцыг амжилттай ашиглалтад оруулсан.
2011
Ухаа худаг уурхай болон Цогтцэций суманд цахилгаан эрчим хүч нийлүүлэх Ухаа худаг салбар байгуулагдсан.
2011
18МВт хүчин чадалтай “Ухаа худаг” цахилгаан станц ашиглалтад орсон.
2011-2013
Улаанбаатар-Мандалговь-Тавантолгой-Оюу толгой 220кВ-ын 2 хэлхээт ЦДАШ, дэд станцын зураг төсөл, барилга угсралтыг амжилттай хэрэгжүүлсэн.
2013
АНУ-ын Fluor компанитай хамтарч MNFS компани байгуулав.
2014 - 2022
Бидний өсөлт
2015
Дарханы дулааны цахилгаан станцын ХХБ-110 шинэчлэлийн зураг төсөл, Турбины шинэчлэлийн зураг төсөл хянах, магадлагаа гүйцэтгэх төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн.
2016
Оюу толгойн гүний уурхайн Чухал барилга байгууламжийн төсөлд гүйцэтгэгчээр оролцож, Монголын хамгийн том уул уурхайн төсөлд хувь нэмрээ оруулж эхэлсэн.
2016 - 2017
50МВт-ын Цэций салхин цахилгаан станцын төслийг амжилттай хэрэгжүүлсэн.
2017-2018
Сайншанд салхин паркийн төслийг амжилттай хэрэгжүүлсэн.
2019
Оюу толгойн уурхайн төвлөрсөн дулааны станцын 58МВт-ын өргөтгөлийн төслийг амжилттай хэрэгжүүлсэн.
2019
Агар Энержи ХХК нь 2019 онд М Си Эс Интернэйшнл ХХК-ийн охин компани болж байгуулагдсан.
2019
Нэгдсэн менежментийн тогтолцоог амжилттай нэвтрүүлэв.
2020-2021
Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын томоохон төслүүд хэрэгжүүлсэн.
2021
Монгол Улсын анхны том чадлын батарейн хуримтлуур бүхий 5МВт-ын Улиастайн Нарны Цахилгаан станцын төслийг амжилттай хэрэгжүүлсэн.
2022
Алтай 10 МВт-ын нарны цахилгаан төслийг амжилттай хэрэгжүүлсэн.
2023 - 2026
Бидний ирээдүй
2024
Оюу толгойн гүний уурхайн Чухал барилга байгууламжийн төсөлд гүйцэтгэгчээр оролцож, Монголын хамгийн том уул уурхайн төсөлд хувь нэмрээ оруулж эхэлсэн.
2024
Баянхөндий эрчим хүчний газар байгуулагдсан.
2025
"Нарийн Сухайт - Баянхөндий 242 км 110 кВ цахилгаан дамжуулах агаарын шугам, 2х16 МВА 110/11 кВ Дэд станц" төслийг амжилттай хэрэгжүүлсэн.
Ур чадвар
Ур чадвар
Төслийн менежмент
Ашиглалт үйлчилгээ
Инженеринг
Зөвлөх үйлчилгээ





