Open Talk
Бид ил тод, хариуцлагатай байдлыг эрхэмлэдэг. Тиймээс танд ёс зүйн зөрчилтэй холбоотой мэдээлэл байвал Open Talk сувгаар хандан ирүүлнэ үү.

М Си Эс Интернэйшнл ХХК-ийн Ёс зүйн хороо нь М-Си-Эс Группийн Ёс зүйн дүрэмд үндэслэн 2020 онд анх үүсгэн байгуулагдсан бөгөөд Группийн Ёс зүйн дүрмийг компанийн нийт ажилтнуудад танилцуулж, хэрэгжилтэд хяналт тавих, хариуцлагатай, ил тод, нээлттэй компанийн соёлыг төлөвшүүлэх үүрэгтэй ажилладаг. Энэ хүрээнд Ёс зүйн хорооны “Open talk” мэдээллийн сувгаар дамжуулан компанийн нийт ажилтнууд, нийлүүлэгчид, харилцагчдын зүгээс бизнесийн үйл ажиллагаатай холбоотой аливаа ёс зүйн зөрчил, шударга бус үйлдлийн талаар мэдээллийг хүлээн авч, зохих шатанд шийдвэрлүүлэн ажиллаж байна.

Ёс зүйн дүрэмд заасны дагуу Ёс зүйн хороо нь мэдээллийн нууцлалыг чандлан хадгалж, зөрчлийг санаатай болон санамсаргүй байдлаар нуун дарагдуулах, дарамт, шахалт үзүүлэхийг хориглосон байдаг тул Монгол Улсын хууль тогтоомж болон Ёс зүйн дүрэмд заасан хэм хэмжээг зөрчсөн, зөрчигдөж байгааг мэдсэн даруйдаа Ёс зүйн хороонд хандан мэдээлэл ирүүлэх боломжтой.

Ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн, ашиг сонирхлын зөрчил, хууль, дүрэм, журмын зөрчил, хээл хахууль, авилга, зохисгүй бэлэг, шан харамж өгсөн болон авсан, мөнгө, бараа материал болон бусад хөрөнгийн зүй бус ашиглалтын талаар мэдээлэх боломжтой.
© 2026 М Си Эс Интернэйшнл
Powered by  
Open Talks