Яагаад М Си Эс Интернэйшнл гэж?
Бид Монголын эрчим хүч, дэд бүтцийн салбарын тэргүүлэгчийн хувьд улсынхаа хөгжил дэвшлийг дараагийн түвшинд хүргэхээр ажилладаг.
Мөн ирээдүй хойч үедээ илүү сайхан амьдрах орчныг бүрдүүлэхийн төлөө сэтгэл зүрхээ зориулан ажилладаг. Та ч бас энэ эрхэм зорилгод бидэнтэй нэгдэхийг урьж байна.

Feel Proud
Бахархлаар манлайлна
Салбартаа тэргүүлэгч, нэр хүндээ эрхэмлэгч, найдвартай түнш байгууллагын нэг хэсэг болж хийж буй ажлаараа бахархах сэтгэлийг мэдэрнэ.
Монгол Улсыг гэрэл, цахилгаангүйгээр төсөөлбөл бидний ажлын үнэ цэнийг илүү тодорхой ойлгох болно. Бид улс орны өнцөг булан бүрт, айл өрх бүрт гэрэл гэгээг хүргэж байдаг.
Ч.Гантулга
Удирдах мэргэжилтэн

Feel Meaningful
Гэрэл түгээж, хөгжил бүтээнэ
Дэлхийн түвшний томоохон төсөл, үндэсний бүтээн байгуулалтад оролцож, нийгэмд бодит эерэг өөрчлөлтийг авчирна.
Манай баг Монголын инженерүүд анх удаа бие даан хэрэгжүүлж, олон улсын түвшинд амжилттай гүйцэтгэсэн томоохон төслүүдийг бахархалтайгаар хэрэгжүүлсэн.
С.Цэрэнням
Зөвлөх инженер

Feel Growing
Хязгааргүй өсөлтөд тэмүүлнэ
Мэдлэг, ур чадвараа тасралтгүй хөгжүүлж, бизнесийн олон чиглэлд карьерын өргөн боломжийг мэдэрнэ
Компанидаа ажилд орсноос хойш би инженерийн хувьд хувь хүн болон мэргэжлийн түвшиндээ тасралтгүй өсөн хөгжиж байна.
Ч.Дүүрэнбаяр
Залуу инженер
.png)
Feel Rewarded
Үнэ цэнээ мэдэрнэ
Үр дүнд тулгуурласан өрсөлдөхүйц цалин хөлс, урамшуулал, хөнгөлөлт хангамжийн нэгдсэн бодлогод хамрагдана
Өнөөдөр бидний бүтээж буй бүхэн маргаашийн үнэ цэнийг бий болгодог. Бидний хийсэн бүтээн байгуулалт улс орны хөгжлийн нэг хэсэг болж үлдэнэ гэдгийг мэдэх нь надад үнэхээр их бахархал төрүүлдэг.
З.Түмэннасан
Төслийн удирдагч

Feel United
Зорилго, үнэт зүйл нэг хамт олонд нэгдэнэ
Хүн төвтэй, нийтлэг зорилго, үнэт зүйлд тулгуурласан хамт олны нэг хэсэг болж зөв соёл, багийн уур амьсгалыг мэдэрнэ
Манай компанийн соёл нь хүн бүрийг хүндэтгэх үнэт зүйлс, хамтын өсөлтийн хүч дээр тулгуурладаг. Энэ бол цаасан дээр бичигдсэн дүрэм төдий зүйл бус — харин хүмүүсийн зүрх сэтгэлд оршиж, биднийг нэг хэмнэлээр урагшлуулан эгшиглэх аялгуу мэт оршдог соёл юм.
Р.Мөнхсайхан
Менежер

Feel Balanced
Ажил, амьдралын тэнцвэрийг эрхэмлэнэ
Ажил, гэр бүл, амьдралын зохистой тэнцвэрийг эрхэмлэсэн орчинд ажиллана
Би ажил, амьдралын эрүүл тэнцвэрийг хадгалахыг эрхэмлэдэг. Охин маань дөнгөж нэг нас гаруйтай тул асрах хүнгүй үед заримдаа гэрээсээ ажилладаг.
Б.Номин-Эрдэнэ
Мэргэжилтэн

Боломж, Мэдлэг, Туршлагыг нэг дор

Сорилт, Өөрчлөлт, Өсөлт

Яг миний хайж байсан боломж

Тасралтгүй суралцах урам зоригийг өгсөн
Бидэнтэй нэгдээрэй
Нээлттэй ажлын байрууд