Сонгон шалгаруулах явц
Бидний ажилтан сонгон шалгаруулах үйл явц дараах үе шатуудаас бүрддэг
Бид ажилтан сонгон шалгаруулахдаа компанийн эрхэм зорилго, үнэт зүйлс, баримтлах зарчимд тулгуурлан шударга ёс, жендерийн тэгш эрхийг хангасан нээлттэй бодлого баримтлан, Монгол Улсын хуулийн дагуу ажилладаг.
1
Эргэцүүлэл хийж, зорилгоо тодорхойлох үе шат
2
Анкетын сонгон шалгаруулалт
3
Асуудал шийдвэрлэх чадварын тест
4
Ярилцлага
5
Нэмэлт сонгон шалгаруулалт
6
Шийдвэр гаргалт
Бидэнтэй нэгдээрэй
Нээлттэй ажлын байрууд
Түгээмэл асуулт хариулт

Та доорх холбоосоор дамжуулан манай байгууллагын одоогоор нээлттэй байгаа бүх сул орон тоог үзэх боломжтой. Хэрэв таны сонирхож буй ажлын байр зарлагдаагүй байгаа бол recruiting@mcsi.mn хаягаар өөрийн CV-г илгээж болно. Мөн цаашид таны сонирхлын чиглэлтэй холбоотой ажлын зар, мэдээллийг цаг тухайд нь хүлээн авахыг хүсвэл careers.mcs.mn сайтад бүртгүүлж, “My Interests” хэсэгт өөрийн сонирхлоо тохируулна уу.

Хэрэв та Асуудал шийдвэрлэх чадварын тест өгсөн бол, ажлын нэг өдрийн дотор таны бүртгүүлсэн утасны дугаар болон и-мэйл хаягт үр дүнг илгээх болно. Харин HR, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн шинжээч зэрэг мэргэжлийн чиглэлийн тест өгсөн тохиолдолд Хүний нөөцийн баг тантай шууд холбогдон үр дүнг мэдэгдэх болно.

Тийм. Тестийн үр дүнгээс гадна тухайн ажлын байрны онцлогт тохирох ур чадвар, шаардлагыг мөн харгалзан үздэг. Та Асуудал шийдвэрлэх тест шаарддаггүй бусад ажлын байранд өргөдөл гаргах боломжтой. Харин уг тестийг 5 жилийн дараа дахин өгөх боломжтой.

Онлайн ярилцлагын өмнө тоног төхөөрөмжөө урьдчилан шалгаж, чимээ шуугиан багатай орчинд интернэтээ холбосон байхыг зөвлөж байна. Мөн ажлын байрны зорилго, тавигдах шаардлага болон компанийн үйл ажиллагаатай урьдчилан танилцсанаар ярилцлагад илүү үр дүнтэй, итгэлтэй оролцох боломжтой.

Тийм. Та ярилцлагын үеэр цалингийн хүлээлтийнхээ талаар тодруулж асуух боломжтой. Харин эцсийн шатны ярилцлага дуусч, ажилд авах шийдвэр гарсны дараа танд цалин, урамшуулал болон бусад хангамжийн дэлгэрэнгүй мэдээлэл бүхий албан ёсны ажлын санал хүргэгдэх болно.

Шинэ төгсөгчдөд тохирсон ажлын байр болон дадлагын хөтөлбөрүүдийг жил бүр зарладаг. Иймд careers.mcs.mn сайтыг тогтмол шалгаж байхыг зөвлөж байна.

Тийм. Хүний нөөцийн мэргэжилтэнд урьдчилан мэдэгдсэн тохиолдолд ярилцлагын шинэ өдөр, цагийг дахин тохиролцох боломжтой.

Тийм. Сонгон шалгаруулалтын үйл явцын бүх шат онлайнаар явагдах боломжтой.

Сонгон шалгаруулалтын үе шат бүрийн шийдвэрийг таны бүртгүүлсэн и-мэйл хаяг эсвэл утасны дугаараар мэдэгдэх болно. Нийт сонгон шалгаруулалтын үйл явц 21 хоногоос хэтрэхгүй.

Тийм. Та өөрийн бүртгэлд нэвтэрч, мэдээллээ хэзээ ч шинэчилж, засварлах боломжтой.

© 2026 М Си Эс Интернэйшнл
Powered by