Хөнгөлөлт, хангамж
Бид ажилтнаа Монгол улсын эрчим хүч, дэд бүтэцийн бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийг бий болгож, ирээдүйн хойч үедээ илүү сайхан нийгэм, үнэ цэнийг хамтдаа бүтээлцэх хамтрагч маань гэж хардаг.
Тиймээс ажилтны эрүүл мэнд, сэтгэл ханамж, гэр бүлийн сайн сайхан байдал, хувь хүний хөгжилд бодитой дэмжлэг үзүүлэх хөнгөлөлт хангамжийн бодлогыг бид хэрэгжүүлж ажиллаж байна. Дараах хөнгөлөлт, хангамжуудыг танд зориулав:
Feel strong in body & mind - Бие махбод болон сэтгэлзүйн эрүүл мэнд
• Хөнгөлөлттэй нөхцөлөөр Шангри-Ла төвийн спорт клубт хамрагдах
• Хөнгөлөлттэй нөхцөлөөр сэтгэл зүйн үйлчилгээ авах
• Сонирхлын клубуудэд хамрагдах
Feel valued - Үнэ цэн, сэтгэл ханамж
• Өрсөлдөхүйц цалин хөлс
• М банк болон хамтран ажиллагч банкуудаас хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авах боломжууд
• М-Си-Эс Группийн охин болон хараат компанийн бүтээгдэхүүн үйлчилгээ
• Боловсрол, эрүүл мэнд болон бусад чиглэлийн 40 орчим байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээ
• Өндөр насны нэг удаагийн тэтгэмж
• Ажилтан өөрөө эсхүл ойр дотны хүн нас нөгчихөд үзүүлэх буцалтгүй тусламж
• Хуулийн үнэгүй зөвлөгөө
• Өдрийн хоолны хөнгөлөлт
• Ажлын байрны онцлогоос шалтгаалсан үүрэн утас, унааны хөнгөлөлтүүд
Feel balanced - Ажил ба гэр бүл, амьдралын тэнцвэр
• Уян хатан ажлын цаг
• Гэрээс/зайнаас ажиллах зохицуулалт
• Амралтын өдрүүдэд ажлын ямар нэгэн албан бус үйл ажиллагаа зохион байгуулдаггүй
• Гэр бүл, хувийн амьдралын шалтгаанаар авах чөлөөний уян хатан бодлого
• Ойр дотны гэр бүлийн хүн хүндээр өвдөх, нас барахад өгөх цалинтай чөлөө
• Нийгэм, байгаль орчинд тустай сайн дурын үйлсэд оролцоход өгөх цалинтай чөлөө
• Төрсөн өдрийн цалинтай чөлөө
Feel cared for - Амьдралын чухал мөчүүд
• Шинээр ажилд ороход багц цэлэг
• Гэр бүлээ батлуулах, хурим хийх, шинэ төрсөн хүүхэд төрөхөд байгууллагаас бэлэг
• Хүүхдийн баяр, ахмад настны бэлэг
• Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх болон хугацаат үзлэг
• Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрүүл мэндийн даатгалд өөрийгөө болон гэр бүлээ хамруулах боломж
• Байршил, цаг хугацаа үл хамааран бүх ажилтнуудад гэнэтийн ослын даатгал
Feel growth - Өсөлт хөгжил
• Олон улсын томоохон эрчим хүчний болон дэд бүтэцийн төслүүдэд ажиллаж мэргэжлийн ур чадварын хувьд өөрийгөө сорих, туршлагатай мэрэгжилтнүүдээс суралцах
• М-Си-Эс Группийн болон Компанийн туршлагатай ахмад ажилтан, салбарын Экспертүүдээс менторшип авах
• М-Си-Эс Группийн салбар хоорондын мэргэжилтнүүдтэй танилцаж танилын хүрээгээ тэлэх, харилцан суралцах
• М-Си-Эс Академийн хувь хүний хөгжлийн болон мэргэжлийн сургалтуудад хамрагдах
• Гадаад, дотоодын мэргэжлийн сургалтуудад хамрагдах
Өөрчлөлтийг бий болгох нь миний урам зориг
Өөрчлөлтийг бий болгох нь миний урам зориг
Өнөрбаясгалан
Гэр бүлтэйгээ хамт
Гэр бүлтэйгээ хамт
Номин-Эрдэнэ
Хүндлэл, итгэлцэл, шударга ёс
Хүндлэл, итгэлцэл, шударга ёс
Мөнхсайхан
Хамт олны эерэг уур амьсгал надад эрч хүч өгдөг
Хамт олны эерэг уур амьсгал надад эрч хүч өгдөг
Бидэнтэй нэгдээрэй
Нээлттэй ажлын байрууд
© 2026 М Си Эс Интернэйшнл
Powered by  
Хөнгөлөлт хангамж