“М Си Эс Интернэйшнл” ХХК нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд төлөвлөгдөж буй 50 МВт-ын Салхин Цахилгаан станцын төсөлд ерөнхий гүйцэтгэгчээр түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр эрчим хүчний барилга байгууламж барих гэрээг байгуулан ажиллаж байна. Уг төслийн хүрээнд тус бүр 2 МВт-ын хүчин чадал бүхий 25 салхин турбин суурилуулах бөгөөд М-Си-Эс Интернэйшнл ХХК нь салхин турбинээс ирэх эрчим хүчийг дамжуулах 35 кВ-ын кабель, иж бүрэн SCADA систем бүхий 110/35 кВ дэд станц, мөн Таван толгой дэд станцад холбогдох 110 кВ-ын ЦДАШ-ыг барьж байгуулах юм. Энэхүү төсөл нь Монгол улсад баригдаж буй хоёр дахь том чадлын салхин цахилгаан станц бөгөөд төсөл хэрэгжсэнээр манай улс нь Япон улсын санаачлан хэрэгжүүлж буй сэргээгдэх эрчим хүчээр Азийн улс орнуудыг хангах “Азийн Супер Сүлжээ”-нд хүчтэй оролцогчбайх зорилт нэг алхмаар урагшлах юм. Салхин цахилгаан станц баригдсанаар жилд 120 000 тонн нүүрс, 1.6 сая тонн ус хэмнэж, агаарт хаягдах нүүрсхүчлийн хийг 180 000 тонноор бууруулах юм.