Deprecated: Unparenthesized `a ? b : c ? d : e` is deprecated. Use either `(a ? b : c) ? d : e` or `a ? b : (c ? d : e)` in /home/mcsi/webapps/mcsi-120/wp-content/plugins/js_composer/include/classes/editors/class-vc-frontend-editor.php on line 644
Оюутолгой далд уурхайн чухал барилга байгууламж бүтээн байгуулах төсөл | MCS International
by

Төслүүд

Оюутолгой далд уурхайн чухал барилга байгууламж бүтээн байгуулах төсөл

“М Си Эс Интернэйшнл” ХХК болон “М Си Эс Проперти” компаниуд нь хамтран Оюу толгой далд уурхайн эхний үе шат “Хюго Дамметт” ордын хойд бүсийн ашиглалтын 1-р амны бүтээн байгуулалтын ажлын нэг хэсэг болох “Чухал барилга байгууламжийн бүтээн байгуулалт”-ын ажлыг хийж гүйцэтгэх тендерт шалгарч, “Оюутолгой” ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж байна. Уг төслийн хүрээнд Өмнөговь аймаг, Ханбогд суманд байрлах Оюутолгойн далд уурхайд бутлуурын байгууламж, галын болон үйлчилгээний усны систем, засварын төв, тэсэлгээний агуулах, уурхайн ус шавхах систем зэрэг байгууламжуудын угсралтын ажлыг хийж гүйцэтгэх бөгөөд шаардлагатай хүн хүч, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, материал, үйлчилгээ хангамж болон тэдгээрийн менежментийн үйл ажиллагааг хийж гүйцэтгэж байна.