by

Төслүүд

Оюу толгойн 220 кВ-ын ЦДАШ бүтээн байгуулах төсөл

Монгол улсын хөгжилд онцгой чухал үүрэгтэй уул уурхайн томоохон төслүүд болох Оюутолгой, Тавантолгой, Цагаан суваргын ордууд болон Өмнийн говийн хэрэглэгчдийг Төвийн эрчим хүчний системтэй холбосон Мандалговь – Тавантолгой – Оюутолгой 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын бүтээн байгуулалтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “М Си Эс Интернэйшнл” ХХК ажилласан. Бид энэхүү төслийг төлбөрийн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн бөгөөд говийн бүсийн өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах сүлжээ үүсч төвийн бүсийн эрчим хүчний системд холбогдсоноор өндөр үр ашигтай, стратегийн ач холбогдолтой төсөл болсон юм.