by

Төслүүд

Оюутолгой төслийн дулааны станцын өргөтгөлийн төсөл

Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Оюутолгой  төслийн Дулааны станцын өргөтгөлийн төслийн  ерөнхий  гүйцэтгэгчээр М Си Эс Интернэйшнл компани ажиллан чанарын өндөр түвшинд хүлээлгэн өглөө. Энэхүү төслийн хүрээнд одоо ажиллаж буй дулааны станцыг тус бүр нь 29 МВт хүчин чадалтай 2 зуухаар өргөтгөх, утааны хийн даавуун шүүлтүүр, бусад туслах тоноглол, холбогдох иж бүрэн барилга байгууламжийг барих ажлууд хийгдсэн. Төслийн онцлог нь Оюутолгой төслийн Фаз-2 буюу гүний уурхайн өргөтгөлийн бүтээн байгуулалтанд 2018-2019 оны өвлийн улиралд шаардлагатай болох дулаан хангамжийн асуудлыг шийдвэрлэх, цаашид уг бүтээн байгуулалтыг хугацаанд нь хэрэгжүүлэхэд дулааны станцын өргөтгөлийн ажил нь шууд нөлөөлөх тул Захиалагч талаас дулааны станцын төсөлд онцгой ач холбогдол өгч, маш богино хугацаанд чанарын өндөр гүйцэтгэлтэй хэрэгжүүлэхэд байсан.   Энэ төсөлд 800 гаруй дотоод гадаадын өндөр мэдлэг, ур чадвар, туршлагатай ажиллагчид ажилласан бөгөөд нийт 1,200 тн төмөр хийц, 120,000 метр цахилгааны кабель, 4,000 метр шугам хоолой, 100 гаруй тоног төхөөрөмж, 12,000 тн электродоор 4,500 метр гагнуурын ажлыг тус тус хийж гүйцэтгэсэн. Мөн манай төслийн онцлог нь шахуу хуваарийн дагуу  давчуу орчинд төвөгшил ихтэй технологийн барилга байгууламжийг олон улсын стандартын дагуу зөв зохион байгуулалттайгаар гүйцэтгэсэн бөгөөд бид өргөлтийн ажлыг бууруулан урьдчилан бэлтгэх талбайд технологийн барилга байгууламжийг нэг иж бүрдэл болгон угсарч суурилуулсан. Төслийн хугацаанд дээр дурьдсан онцгой технологи шаардах ажлуудыг дотоодын инженер, ажилчдыг гаднаас уригдан ажилласан инженер, ажилчидтай хамтран ажиллах боломжийг хангаж, ажиллагсадаа  сурган, хөгжүүлэх зорилго тавин ажиллаа.