by

Төслүүд

Замын-Үүд “Гэгээн” 15 МВт-ын нарны цахилгаан станцын төсөл

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын хамгийн том нарны цахилгаан станцын төсөл болох Замын-үүд “Гэгээн” 15 МВт нарны цахилгаан станцын төслийг “М Си Эс Интернэйшнл” ХХК ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж, амжилттай хүлээлгэн өгсөн.

       Тус нарны цахилгаан станц нь 15 МВт-ын хүчин чадалтай бөгөөд Япон улсын Шарп корпорацийн орчин үеийн дэвшилтэт технологи бүхий нарны дэлгэцүүдийг ашиглан, жилдээ 28.6 сая кВт.ц цэвэр эрчим хүчийг Монгол Улсын төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тооцоотой. Төслийн хөрөнгө оруулагчдаар Япон улсын Шигэмицү Шожи групп, Шарп корпораци, Монгол Улсын Эрчим тээг ХХК, төсөл хэрэгжүүлэгчээр Нарантээг ХХК ажилласан. Төслийн бүтээн байгуулалтын хүрээнд нийт 40 Га талбайд нэгж бүр нь 320 Вт -ын хүчин чадалтай 51,840 ширхэг нарны дэлгэц, 6 км урт 2 хэлхээ бүхий 110 кВ -ын цахилгаан дамжуулах агаарын шугам, ХБНГУ-ын дэлхийд тэргүүлэгч SMA фирмийн инвертерүүдийг суурьлуулах ажлууд хийгдсэн юм.