“М Си Эс Интернэйшнл” ХХК болон Япон улсын Мицүбиши Хитачи Повер Системс компаниудын хамтарсан консорциум 2016 оны 1-р сараас эхлэн 2018 он хүртэл Улаанбаатар хотын ДЦС-4 ТӨХК–ийн өөрчлөлт шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэхээр MON P – 10 төслийг хэрэгжүүлж байна. Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш консорциумын мэргэжилтнүүд төслийн хуваарийн дагуу зуухнуудад үнс үлээгч төхөөрөмж, тээрмийн эд ангийн шинэчлэл, зуухнуудын шат, тавцангийн сайжруулалт гэх мэт тус цахилгаан станцын тоноглолуудын үр ашгийг нэмэгдүүлэх, ашиглалтын хугацааг уртасгах ажлуудыг хийж гүйцэтгэж байна.