by

Төслүүд

“Бөхөг” 15МВт-ын Нарны цахилгаан станцын төсөл

Төв аймгийн сэргэлэн сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын хоёр дахь том нарны цахилгаан станцын төсөл болох “Бөхөг” нарны цахилгаан станцын төслийг “М Си Эс Интернэйшнл” ХХК ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж, амжилттай хүлээлгэн өгсөн.  Тус станц нь 15 МВт-ын хүчин чадалтай бөгөөд Япон улсын Шарп корпорацийн орчин үеийн дэвшилтэт технологи бүхий нарны дэлгэцүүдийг ашиглан, жилдээ 22.6 сая кВт.ц цэвэр эрчим хүчийг Монгол Улсын төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тооцоотой. Төслийн хөрөнгө оруулагчдаар Япон улсын Шигэмицү Шожи, Шарп корпораци, Тайланд улсын Sermsang Power corporation санхүүжүүлж, төсөл хэрэгжүүлэгчээр Тэнүүн гэрэл констракшн ХХК  ажиллав. Тус НЦС-ыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос 68 км зайд, Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлаас баруун урд зүгт 5.3 км зайд орших Бөхөгийн хөндий гэх газарт барьж ашиглалтанд оруулсан ба нийт 48 га газрыг хамарсан. Тус бүр нь 320 Вт -ын хүчин чадалтай 51,372 ширхэг NDAF-320 загварын нарны дэлгэц суурилуулах, TMEIC фирмийн 15 ширхэг инвертер суурилуулах,  8 ширхэг E-house суурилуулах, 110/10кВ-ын “Бөхөг” дэд станц, 10кВ хаалттай хуваарилах байгууламж зэргийг суурьлуулах ажлууд хийгдсэн юм.