by

Төслүүд

“Ухаа худаг” цахилгаан станцын төсөл

“Энержи Ресурс” ХХК-ийн Ухаа худаг коксжих нүүрсний ордыг түшиглэн 18 МВт хүчин чадалтай цахилгаан станцын төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “М Си Эс Интернэйшнл” ХХК ажиллаж, төслийн гүйцэтгэлд эрчим хүч, барилга угсралтын 80 гаруй компанийн 1500 орчим инженер техникийн ажиллагсад оролцсон юм. Тус станц нь уурхайн болон дэд бүтцийн төслүүдийн эрчим хүчний бүхий л хэрэгцээг хангахаас гадна Өмнөговь аймгийн Цогтцэций сумыг цахилгаанаар найдвартай ханган ажиллаж байна.