Монгол Улсын Эрчим Хүчний Яамнаас М Си Эс Интернэйшнл ХХК н хийж, бүтээснийг үнэлж 2018 оны салбарын шилдэг хувийн хэвшлийн байгууллагаар шалгарууллаа. Энэ онд М Си Эс Интернэйшнл ХХК н 25 жилийн ой тохиож буй бөгөөд Замынүүд “Гэгээн” нарын цахилгаан станц, Хөшигийн хөндийн “Бөхөг” нарны цахилгаан станц, Сайншанд салхин парк, Оюутолгой “Дулааны станцын өргөтгөл” зэрэг томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлэж ойдоо бэлэг барьлаа.