by

Мэдээ

ЦЭЦИЙ 50 МВт-ЫН САЛХИН ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ДУУСЛАА

2018 / 08 / 27

“М Си Эс Интернэйшнл” ХХК нь Клин Энержи Ази ХХК-ийн захиалгаар Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Цэций 50 МВт Салхин Цахилгаан Станц” төслийн цахилгааны хэсгийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж төслийн барилга угсралтын ажлыг хугацаанд нь амжилттай дуусгалаа. Төслийн баг 70 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр дээрх ажлыг гүйцэтгэсэн бөгөөд одоо захиалагчид хүлээлгэн өгөх шатандаа явж байна. “М Си Эс Интернэйшнл” ХХК нь уг төслийн хүрээнд суурилагдсан тус бүр нь 2 МВт-ын хүчин чадал бүхий 25 салхин турбин хоорондын болон дэд станцтай холбогдох 35 кВ-ийн кабелийн ажил, иж бүрэн SCADA систем бүхий 110/35 кВ дэд станц, мөн салхин цахилгаан станцаас Тавантолгой дэд станцруу холбогдох 110 кВ-ын 35 км ЦДАШ-ыг амжилттай барьж байгууллаа. Төслийн хэмжээнд нийт 284,360 хүн-цаг аюул осолгүй ажилласан байна.