“М СИ ЭС Интернэйшнл” ХХК нь төслийн удирдлагын олон улсын стандартыг нэвтрүүлэн хэрэгжүүлэх, дотоод хяналтыг сайжруулах замаар компанийн хэрэгжүүлж буй төслүүдийг үр дүнтэй, захиалагчийн хүлээлтэнд хүргэн гүйцэтгэдэг.
“М СИ ЭС Интернэйшнл” ХХК нь төсөл бүрийн хугацаа, төсөв, нөөц, эрсдэлийг нарийн төлөвлөж, төлөвлөлтөд тохирсон хамгийн оновчтой, ухаалаг шийдлийг бий болгодог. Энэ хүрээнд төслийн үйл ажиллагаа эхлэхээс дуусах хүртэл бүхий л үе шатанд нэгдсэн багц төслийн удирдлагын үйлчилгээг санал болгож байна. Эрчим хүч, уул уурхайн салбарт инженеринг, барилга угсралт, засвар үйлчилгээний нарийн мэргэшил, өндөр ур чадвар шаардсан 150 гаруй төслийг амжилттай хэрэгжүүлсэн байна.
- Төслийн нэгдсэн удирдлага
- Инженеринг, худалдан авалт, барилга угсралтын ажлууд
- Төслийн төсөв, ажлын хуваарь боловсруулалт
- Логистик ба тээвэр зохион байгуулалт
- Материалын менежмент
- Чанарын менежмент
- Захиалагчтай мэдээлэл солилцоо