Deprecated: Unparenthesized `a ? b : c ? d : e` is deprecated. Use either `(a ? b : c) ? d : e` or `a ? b : (c ? d : e)` in /home/mcsi/webapps/mcsi-120/wp-content/plugins/js_composer/include/classes/editors/class-vc-frontend-editor.php on line 644
САЙНШАНД САЛХИН ПАРК ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЭЛЛЭЭ | MCS International
by

Мэдээ

САЙНШАНД САЛХИН ПАРК ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЭЛЛЭЭ

2018 / 09 / 24

Сайншанд Салхин Парк төсөл нь Дорноговь аймгийн Сайншанд хотын ойролцоо тус бүр 2.2 МВт-ын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай 25 салхин трубинаас (салхин цахилгаан үүсгүүр) бүрдсэн  55 МВт-ын хүчин чадал бүхий Салхин цахилгаан станц барьж, Монгол улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн дэд бүтцийг тогтвортой сэргээгдэх эрчим хүч (СЭХ)- ний эх үүсвэрээр өргөжүүлэн, тэлэх зорилготой. “М Си Эс Интернэйшнл” ХХК  Монгол улсын гурав дахь салхин цахилгаан станцын төсөл болох уг төслийн хүрээнд дэд станцын болон удирдлагын барилгын барилга угсралт, Цахилгаан Дамжуулах Агаарын Шугамын (ЦДАШ) угсралтын ажлыг амжилттай гүйцэтгэж хүлээлгэн өглөө . Энэхүү төсөл хэрэгжсэнээр жилд 100 мянга гаруй айл өрхийн цахилгаан хэрэглээг хангах цэвэр эрчим хүчийг салхины хүчээр үйлдвэрлэж, дулааны цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлээс бий болох 222.2 мян.тн нүүрсхүчлийн хийг агаар мандалд ялгарахаас сэргийлж, 1.97 сая.м 3 цэвэр ус, 78,416 тонн нүүрсний хэрэглээг хэмнэж байгаа төдийгүй Монголын сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг 2020 он гэхэд 20 хувь, 2030 он гэхэд 30 хувьд хүргэх Засгийн газрын зорилтод бүрэн нийцэж байгаа болно.