Deprecated: Unparenthesized `a ? b : c ? d : e` is deprecated. Use either `(a ? b : c) ? d : e` or `a ? b : (c ? d : e)` in /home/mcsi/webapps/mcsi-120/wp-content/plugins/js_composer/include/classes/editors/class-vc-frontend-editor.php on line 644
НЭГДСЭН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООГ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙГАА ДАХИН БАТАЛГААЖУУЛЛАА | MCS International
by

Мэдээ

НЭГДСЭН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООГ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙГАА ДАХИН БАТАЛГААЖУУЛЛАА

2021 / 09 / 13

Эрчим хүч, дэд бүтцийн салбарт тэргүүлэгч “М-Си-Эс Интернэйшнл” ХХК нь 2019 онд компанийн хэмжээнд “НЭГДСЭН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО”-ны гэрчилгээнүүдийг гардан авч, улсдаа НУТ-г нэвтрүүлсэн анхдагч компани болсон билээ. Инженерингийн оновчтой, үр ашигтай шийдэл гаргах, эрчим хүчээр тогтвортой хангах, барилга угсралтын болон төслийн удирдлага, инноваци, ашиглалт засварын болон зөвлөх үйлчилгээг харилцагч нартаа үзүүлэхдээ чанарын удирдлага, байгаль орчны удирдлага, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлага, эрчим хүчний удирдлагын олон улсын стандартуудыг мөрдөж ажиллан тасралтгүй сайжруулсаар байна. Бид:

  • 2020 оны 08-р сарын 25, 26-ны өдрүүдэд магадлан баталгаажуулах хөндлөнгийн АНХНЫ аудитад
  • 2021 оны 06-р сарын 28, 29 -ны өдрүүдэд магадлан баталгаажуулах хөндлөнгийн ХОЁР дахь аудитад тус тус амжилттай орж, үл тохиролгүй хянагдсан. Хөндлөнгийн аудитаар олон улсын компанийн хэмжээнд, улсдаа жишиг болохуйцаар НУТ-ны үйл ажиллагааг хэрэгжүүлж байгааг онцолсон юм.

Олон улсын магадлан итгэмжлэлийн форум буюу “International Accreditation Forum” болон Австрали-Шинэ Зеландын бүсийн “JAS-ANZ” байгууллагаар итгэмжлэгдэж, Австралийн “BCert” компаниар баталгаажсан олон улсын стандартын гэрчилгээнүүд сунгагдан 2021 оны 08-р сарын 31-нд  хүлээн авлаа.

“М-Си-Эс Интернэйшнл” ХХК нь “Integrated Management System” буюу “Нэгдсэн удирдлагын тогтолцоо”-ны хүрээнд:

  • ISO 9001:2015 Чанарын менежмент,
  • ISO 14001:2015 Байгаль орчны менежмент,
  • ISO 45001:2018 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмент,
  • ISO 50001:2018 Эрчим хүчний менежментийн стандартуудын шаардлагуудыг үйл ажиллагаандаа хэвшүүлж, олон улсын гэрчилгээг сунгуулах болзлыг хангасан юм.

“Дэлхийн инженерингийн хөгжлийг Монголд” цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд “М-Си-Эс Интернэйшнл” ХХК дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын стандартын шаардлагад бүрэн нийцсэн үйл ажиллагаа явуулж буйгаа олон улсын байгууллагаар 2 дахь удаагаа баталгаажууллаа.