by

Мэдээ

М СИ ЭС ИНТЕРНЭЙШНЛ ХХК ТОП 100 ААН-ЭЭР ШАЛГАРЛАА

2020 / 05 / 25

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП 100 ААН-ийг эрэмбэлж, өргөмжлөх үйл ажиллагааг 19 дахь жилдээ анх удаа цахим хэлбэрээр зохион байгууллаа.

ТОП100 аж ахуйг эрэмбэлэхдээ Сангийн яам, Гааль болон Татварын ерөнхий газар, НДЕГ, Улсын бүртгэл, Статистикийн үндэсний хороо болон МҮХАҮТ-ын төлөөллүүд хамтарсан Ажлын хэсгийн албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн  хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтийг чухалчилдаг. Дээрх 5 үзүүлэлтийг бүрэн хангасан хэмээн М Си Эс Интернэйшнл ХХК-ийг Топ 100 ААН-р шалгарууллаа. Бидний үйл ажиллагааг үргэлж дэмжиж байдаг, харилцагч , хамтран ажиллагч та бүхэндээ талархал илэрхийлье.

Бид Монгол улсын эрчим хүч, уул уурхай, дэд бүтцийн салбарт шинэ техник, технологийн хөгжлийг нэвтрүүлж, үйл ажиллагаандаа нэгдсэн удирдлагын тогтолцоог бүрэн хэрэгжүүлсэн, харилцагч, үйлчлүүлэгчийнхээ эрхэм сонголт байх болно.