by

Мэдээ

М-СИ-ЭС ИНТЕРНЭЙШНЛ КОМПАНИ ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

2019 / 11 / 15

Дэлхийн чанарын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийн хүрээнд Стандарт, хэмжил зүйн газар болон МҮХАҮТ хамтран “Үндэсний чанарын чуулган”-ыг Монгол Улсын Шадар сайдын ивээл дор “Чанар-амжилтын түлхүүр” уриатайгаар зохион байгууллаа. Манай улс чанарын өдрийг 17 жилийн өмнөөс тэмдэглэж ирсэн бөгөөд сүүлийн таван жилд Үндэсний чанарын шагнал гардуулж байгаа юм. Чанараараа бусдаас тэргүүлж, түүчээлж явдаг ААН-үүдийг шалгаруулдаг энэхүү шагнал нь стандартыг олон нийтэд таниулж, чанарыг олон нийтэд дадал болгох зорилготой. М-Си-Эс Интернэйшнл компани энэхүү шалгаруулалтын “Шилдэг аж ахуйн нэгж, байгууллага”-ын төрөлд шалгарч, олон улсын болон үндэсний стандартын шаардлагыг хангасан үйл ажиллагаа явуулж буйгаа дахин баталлаа. М-Си-Эс Интернэйшл компани 2019 онд “Нэгдсэн удирдлагын тогтолцоо” буюу чанарын удирдлага, байгаль орчны удирдлага, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлага, эрчим хүчний удирдлагын олон улсын стандартыг цогцоор нь үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн билээ. “Нэгдсэн удирдлагын тогтолцоо” нэвтрүүлснээр дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын стандартын шаардлагад бүрэн нийцсэн үйл ажиллагаа явуулж буйгаа олон улсын байгууллагаар баталгаажуулсан бол ийнхүү Үндэсний чанарын шагнал хүртэж амжилтаа бататгалаа.