by

Мэдээ

ЗАМЫН-ҮҮД ГЭГЭЭН 15 МВт-ЫН НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦ-ЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

2018 / 08 / 27

“М Си Эс Интернэйшнл” ХХК болон Шарп корпорацийн хамтарсан консорциум Дорноговь аймгийн Замын-Үүд суманд баригдахаар төлөвлөгдөж буй “Замын-Үүд Гэгээн 15 МВт-ын Нарны Цахилгаан Станц”-ын төслийг Нарантээг компанитай гэрээ байгуулан хэрэгжүүлж байна. Төслийн бүтээн байгуулалтын хүрээнд 2017 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаар нарны фото цахилгаан үүсгүүр хавтан (панель), тулгуур, дэд станцын удирдлагын барилгын суурь болон төслийн талбайн хашаа угсралтын ажлууд бүрэн дуусч одоо үндсэн тоноглолын үйлдвэрлэлийн ажлууд холбогдох үйлдвэрүүд дээрээ явагдаж байна. Төслийн нийт гүйцэтгэл 20% ба 76,403 хүн-цаг аюул осолгүй ажиллаад  байна. Төслийн ерөнхий гүйцэтгэгч “М Си Эс Интернэйшнл” ХХК төслийн ажлыг 2018 оны 7-р сард дуусган захиалагчид хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.