This part is only available in Mongolian.
Энэхүү дасгалууд нь Асуудал шийдэх чадварын тест /АШЧТ/-ийн асуултуудад ямар зарчмаар хариулах тухай ойлголтыг танд өгнө.
Дасгалын тусламжтайгаар та:
- Тестийн гол онцлогтой танилцана.
- Тестийн асуултуудад хариулахад туслах зөвлөмж, стратегийг мэдэж авна.
- Жинхэнэ тестийн асуултуудтай төстэй асуултуудад хариулан дадлага хийх боломжтой.
Асуудал шийдвэрлэх чадварын тестийн /АШЧТ/ онцлог:
50 асуултанд хариулахын тулд танд 65 минутын хугацаа өгөгдөнө. Хэдийгээр заавал шаардлагагүй ч тооны машин хэрэглэхийг зөвшөөрнө. Буруу бичсэн хариултыг засч залруулах шаардлага гарч магад гэсэн үүднээс балын харандаа хэрэглэхэд илүү тохиромжтой.
Асуулт тус бүрт 5 хувилбар хариулт байгаа бөгөөд та эдгээрээс туйлын зөв гэсэн хариултыг сонгох болно. Дэлгэрэнгүй хариултыг нэмж шаардахгүй. Өөрөөр хэлбэл A,B,C,D,E гэсэн үсгүүдээр тэмдэглэгдсэн 5 хариултуудаас аль нэгийг нь тэмдэглэнэ үү.
Тестийн шалгалтын үед танд өгсөн хариултын хуудсан дээр хариултуудаа тэмдэглэх болно.
Хэрэв та нэг асуултанд нэгээс олон хариултыг зэрэг тэмдэглэвэл таны хариулт ХҮЧИНГҮЙД тооцогдоно.
Хэрэв та хариултаа өөрчлөхийг хүсвэл нэгэн зэрэг 2 ба түүнээс дээш хариултыг давхардуулахгүйн үүднээс буруу хариултаа баллуурдах эсвэл тусгайлан тэмдэглэнэ vv.
Оноог дүгнэх:
Зөв хариулсан тохиолдол бvрт таны оноо 1-ээр нэмэгдэнэ. Хэрэв та буруу хариулт өгвөл таны онооноос ХАСАГДАХГҮЙ. Та аль болох олон оноо авахыг хичээх хэрэгтэй.
Хэрхэн илүү оноо авах вэ?
Сүүлийн үеийн судалгаагаар доорхи зөвлөмжийг мөрдсөн тохиолдолд АШЧТ–д илүү оноо авах боломжтой гэж үзсэн байна. Энэхүү зөвлөмжтэй танилцсанаар та тестэнд хариулахдаа та юу хийх шаардлагатай ба юу хийхээс зайлсхийх хэрэгтэй вэ гэдгийг ойлгож авах болно.
АШЧТ-д илүү оноо авах зөвлөмж:
- Өгөгдсөн хариултуудтай танилцахаас өмнө асуултын мөн чанарыг зөв ойлгох.
- Өөртөө итгэлтэйгээр аль болох хурдан шуурхай ажиллах. Ойлгохгүй байгаа асуултандаа хугацаа бүү алд.
- Илэрхий буруу гэдэг нь мэдэгдэж байгаа хариултын хувилбарыг шууд хасан, зөвхариултыг нь үлдсэн хариултуудаас хайх.
- Таахаас аргагүй болсон үед ч гэсэн асуулт бүрт заавал аль нэг хариултын хувилбарыг сонгож тэмдэглээрэй.
- Тестийн төгсгөлд үлдсэн цагаа хариугаа шалгахад зарцуулаарай.
АШЧТ-д хариулахад юунаас зайлсхийх ёстой вэ?
- Хариулж эхлэхээс өмнө шалгалтын тестийн асуултуудыг бүгдийг нь анхааралтай, удаанаар уншиж цаг алдаж болохгүй.
- Бүх асуултыг хариулж дуусаагүй байгаа нөхцөлд түрүүчийн бөглөсөн хариултуудаа шалгаж хугацаа алдаж болохгүй.
- Тухайн асуултанд өгөгдсөн хариултын 5 хувилбараас өөр хариултыг бодож цаг алдаж болохгүй.
Доорхи жишээнд тестийн асуултуудтай төстэй болон зөв хариултуудыг бөглөсөн заавар өглөө.
Жишээ асуулт:
Ачааны тэрэг цагт 80 км/цаг хурдтай явж байна. 30 минут өнгөрсний дараа ачааны тэрэг ямар зам туулсан байх вэ?
Top of Form
A. 80 км
B. 240 км
C. 40 км
D. 30 км
E. Дээрх хариултын аль ч биш
Хариулт
C. 40 км
Жишээний тайлбар:
30 минутгэдэг нь хагас цаг, ачааны тэрэг цагт 80 км хурдтай явж байгаа учраас 30 минутад 40 км замыг туулсан байна.
Зөв хариултын хувилбар учир С үсгийг дугуйлсан байна.
Дасгалын зориулалтаар таньд 25 асуулт өгөгджээ.Эдгээрийг 30 минутанд багтаж хариулахыг оролдоно уу. Цагаа хэмнэх, зарим асуултыг алгасах, хариултыг мэдэхгүй тохиолдолд таах гэх мэт зөвлөмжүүдийг анхааран аль болох их оноо авахыг хичээх хэрэгтэй.
Хэрэв та бэлэн бол дараагийн хуудсан дахь даалгавартай танилцаж дадлагын асуултуудад аль болох хурдан хариулна уу.
Хариулж эхэлсэн болон дууссан цаг хугацаагаа бичээрэй. Ингэснээр та жинхэнэ тестийн шалгалтын үед шаардлагатай хугацаанд хариулж чадаж байгаа эсэхээ мэдэх боломжтой болно.
Хариулж эхэлсэн хугацаа: _______________________
Хариулж дууссан хугацаа: _______________________
Нийт зарцуулсан хугацаа: _______________________
30 минутанд амжиж хийсэн эсэхээ шалгаарай.