by

Мэдээ

ХӨШИГИЙН ХӨНДИЙН 15 МВт НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦ ЭНЭ ОНЫ ЭЦСЭЭР АШИГЛАЛТАД ОРНО

2018 / 09 / 24

“М Си Эс Интернэйшнл” ХХК компани Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын баруун урд зүгт баригдаж буй “Хөшигийн хөндийн 15 МВт нарны цахилгаан станц” төслийн барилга угсралтын ажлыг 2018 оны арван нэгдүгээр сард дуусгаж, ашиглалтад оруулахаар ажиллаж байна. “М Си Эс Интернэйшнл” ХХК, Тэнүүн Гэрэл Констракшн компаниуд өнгөрсөн оны эцсээр тус төслийн бэлтгэл ажлын гэрээнд гарын үсэг зурсан билээ. Төслийн хөрөнгө оруулагчид нь Тайландын “Сэрмсанг Пауэр Корпораци”, Японы “Шарп” корпораци болон Монголын “Тэнүүн Гэрэл Констракшн” компаниуд юм.

Тус станцад 51,360 ширхэг нарны дэлгэц, 10/110 кВ-ын дэд станц, 15 км урт 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барина.

Станц ашиглалтад орсноор жилд 22.7 сая кВт.ц цэвэр эрчим хүч үйлдвэрлэж, 24 мянган тонн түүхий нүүрс, 147 мянган тонн усны хэрэглээг хэмнэх үр ашигтай.