by

Мэдээ

ДЦС-4 ТӨХК-ИЙН ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ MON P-10 ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

2018 / 08 / 27

М Си Эс Интернэйшнл ХХК болон Япон улсын Мицүбиши Хитачи Повер Системс компаниудийн хамтарсан консорциум 2016 оны 1-р сараас эхлэн Улаанбаатар хотын ДЦС-4 ТӨХК-ийн өөрчлөлт шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэхээр 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Төсөл хэрэгжиж эхэлснээс хойшхи хугацаанд консорциумын мэргэжилтнүүд төслийн хуваарийн дагуу дараах ажлуудыг хийсэн ба 2017 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаар төсөл 68%-ийн гүйцэтгэлтэй байна. Үүнд:

1, 3, 5, 7-р зуухнуудын хувьд зуух түс бүр дээр 24 ширхэг үнс үлээлгийн төхөөрөмж суурилуулж, тэдгээрийн дагалдах уурын болон агаарын шугам хоолойнууд, шат тавцан, цахилгаан автоматикийн угсралт, дулаалга төмөрлөгөөний болон туршилт тохируулгын ажлууд, чанарын болон санхүүжилтийн баримт бичгийн бүрдүүлэлт, 5 ба 7-р зуухнуудын тээрмийн өөрчлөлт шинэчлэлт, туршилт тохируулга, техникийн баримт бичиг бүрдүүлэлт зэрэг ажлуудыг бүрэн хийж дуусгалаа. Төслийн баг 1904 хүн-цаг аюул осолгүй ажиллаад байна.