by

Мэдээ

САЙНШАНД САЛХИН ПАРК-ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2018 / 08 / 27

М Си Эс Интернэйшнл ХХК нь Дорноговь аймгийн Сайншанд суманд баригдаж буй “Сайншанд Салхин Парк” төслийн Дэд станц, Цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажлыг хариуцан гүйцэтгэж байгаа билээ. 2017 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 8% буюу одоогоор барилгуудын сууриудын ажил хийгдэж дуусаад үндсэн тоноглолуудын сууриудын ажил хийгдэж байна. Мөн тухайн төсөлд хэрэглэгдэх материал, тоног төхөөрөмжүүдийг захиалах, худалдан авах ажлууд хийгдэж байна. Төслийн худалдан авалтын ажлууд 2018 оны 4-р сард дуусах ба барилга угсралтын ажлыг энэ оны 3-р сард эхлүүлж 10-р сард дуусгахаар төлөвлөж байна. Төсөл эхэлснээс хойш тус компани нь 1302 хүн-цаг аюул осолгүй ажиллаад байна. “Сайншанд Салхин Парк” төсөл  хэрэгжсэнээр Монгол орны зүүн өмнөд бүсийн хэрэглэгчидийг найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах, тухайн бүс нутгийн бусад дэд станцуудын ачааллыг хуваалцах зэрэг зорилтууд биелэх юм.